МАН-аас-нэр-дэвшигч-У.Хүрэлсүх-Ээвэр-Алтай,-Таван-богдод-нутагтай-Өлгийчүүдтэй-уулзаад-буцлаа
Ээвэр Алтай, Таван богдод нутагтай Өлгий нутагт өнөөдөр Монгол Улсын 30, 31 дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүрэлцэн ирж, нутгийн зон олонтой учран золголоо.
Түүний тэргүүлсэн танхим өнгөрсөн хугацаанд Өлгийчүүдэд томоохон ажлын эхлэлийг тавьж, олон ч бүтээн байгуулалтыг өрнүүлсэн. Тэр дундаа үндэсний цөөнх болсон ирээдүйн эздэд 15 сургууль, 22 цэцэрлэг, 9 дотуур байрыг ашиглалтад оруулж, хүлээлгэн өгсөн нь хамгийн том бүтээн байгуулалт байлаа. Түүгээр зогсохгүй Үндэсний цөөнх Казах болон Тува хүүхдүүд эх хэл дээрээ суралцах эрхийг бүрэн дүүрэн эдлүүлэхийн зэрэгцээ “Хос хэлний” хөтөлбөрөөр төрийн албан ёсны хэлээ сурч эзэмших нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн тус зон олны түмэн жилийн хүлээлтийн хариултыг өгөөд буцлаа.
Мөн улс орны томоохон бүтээн байгуулалт, төслүүдэд Өлгийчүүдийг, тэр дундаа залуучуудыг татан оролцуулж, ажлын байраар бүрэн ханган хөгжил дэвшлийг бүтээх их үйлсийн нэгэн эд эс нь Асгатын мөнгөний ордыг ашиглах төсөл гэдгийг онцолсон нь иргэдийн хувьд таатай мэдээ байлаа. Түүний уулзалтын үеэр хөндөгдсөн зарчмын томоохон бас нэгэн асуудал бол шударга ёс алдагдаж эв нэгдэлгүй байдал газар авч байгаатай холбогдуулан Монгол, Казах ахан дүүсийн эв нэгдлийг алдагдуулах болсон энэ асуудлыг онцгойлон анхаарч ажиллахаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, эе эвддэг бус эв нэгддэг байхыг эрхэмлэж, төр, ард түмэн, үндэсний цөөнхийн харилцан итгэлцлийг бүх шатанд бататгаж Ерөнхийлөгчийн дэргэдэх үндэсний цөөнхийн алба байгуулахаа амласан нь тэдний хувьд, баярт мэдээ боллоо. Түүнчлэн аймаг, сум хооронд сайжруулан, хатуу хучилттай зам барих “Нутгийн зам” төслийг эрчимжүүлж, “Мянганы зам”-ын магистрал сүлжээнд холбох ажлыг дэминэ гэдгээ амлаад буцлаа. Түүний тэргүүлсэн Засгийн газрын эхлүүлсэн эл ажлын үр дүнд одоогоор алслагдсан сум хооронд 60 км хатуу хучилттай замаар өлгийчүүд хурдлан байна. Өдгөө мөн 50 км хатуу хучилттай замын ажил эхлээд ид дундаа явж буй юм. Ийнхүү 2024 он хүртэл тус замын ажлын түүчээ үргэлжлэх сайхан мэдээг дуулгасан юм.

LEAVE A REPLY