Монголын-чөлөөт-бөхийн-холбоо-олимпын-багаа-албан-ёсоор-зарлав

Монголын чөлөөт бөхийн холбоо /МЧБХ/-ноос “Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн барилдах тамирчдаа албан ёсоор зарлалаа.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас ямар нэгэн сорил хийлгүй эрх авсан бөхчүүдийг шууд оролцуулахаар дасгалжуулагчдын саналаар шийдвэрлэснээ МЧБХ-ноос мэдэгдсэн.

Олимпын наадамд оролцох Монголын тамирчид:

Эрэгтэйчүүдийн жинд

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Эмэгтэйчүүдийн жинд

50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа нар оролцоно.

LEAVE A REPLY