ЭМЯ:-Шинээр-634-тохиолдол-бүртгэгдэж,-2-хүн-нас-барлаа

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 8016 сорьцод шинжилгээ хийснээс 634 хүнд халдвар илэрчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 53 734 болж байна. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар юм. Үүнээс Улаанбаатар хотод 589 тохиолдол бүртгэгдэв.

Харин орон нутагт 45 тохиолдол илэрчээ.

  • Орхон-Уул аймаг 3
  • Хөвсгөл аймаг 2
  • Булган аймагт 18
  • Завхан аймаг 1
  • Говь-Алтай аймаг 2
  • Архангай аймаг 4
  • Өвөрхангай аймаг 3
  • Төв аймаг 12
  • Сүхбаатар аймаг 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Сүүлийн хоногт 608 хүн эмчлэгдэж эмнэлэг, гэрийн тусгаарлалтаас гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 47 356 боллоо. Харин тус халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр хүн нас барлаа. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн цар тахлын шалтгаант нас баралтын тоо 255 болж байна.

 

ВИДЕО:

LEAVE A REPLY