Коронавируст-халдварын-684,-нас-баралтын-дөрвөн-тохиолдол-бүртгэгдлээ

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 8,399 шинжилгээ хийх явцад 684 хүнээс халдвар илэрлээ. Нийт халдварын тоо улсын хэмжээнд 51,931 болж байгаа. 684 тохиолдлын тав нь эмнэлгээс шалтгаалах халдвар бол бусад нь дотоодын халдвар бөгөөд

638 нь Улаанбаатар хотод
41 нь орон нутагт бүртгэгдлээ.
Сүүлийн 24 цагт 708 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 45,853 боллоо.

Халдварын улмаас 4,059 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн – 2,074
Хүндэвтэр – 1,334
Хүнд – 535
Маш хүнд – 116 хүн байна
Гэрийн хяналтад 1,753 хүн хөнгөн хэлбэрийн оноштойгоор эмчлэгдэж байна”  гэв.

Харин өнгөрсөн хоногт 61-78 насны дөрвөн хүн коронавирусийн халдвар аваад эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан талаар мэдээллэв. Тэд,
-78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд
-74 настай эмэгтэй тавдугаар сарын 17-над
-61 настай эмэгтэй тавдугаар 20-нд
-78 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 30-нд онош нь батлагдсан аж.

LEAVE A REPLY