Дээд-шүүхийн-нийт-шүүгчийн-хуралдаан-болно

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2021 оны тавдугаар сарын 24-ний Даваа гаригт болно.

Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нэр дэвшигчдийн хүсэлт, улс төрийн намын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтүүд, хуулиар харъяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харъяаллыг тогтоолгох тухай хүсэлтийн талаарх асуудлуудыг тус тус хэлэлцэх юм байна.

Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс боловсруулан ирүүлсэн “Шүүх байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, байршлыг тогтоох асуудлыг боловсруулахад харгалзан үзэх шалгуур үзүүлэлт”-ийн талаарх төслийг хэлэлцэнэ.

LEAVE A REPLY