Вакцины-хоёр-дахь-тунгийн-тарилга-орон-нутагт-маргаашнаас-эхэлнэ

Орон нутагт иргэдийн 88 хувь, нийслэлийн иргэдийн 98 хувь нь вакцины эхний тунгаа тариулаад байна. Орон нутагт дархлаажуулалт сүүлд эхэлсэн учраас хоёр дахь тунг энэ сарын 22-25-нд нэгдсэн байдлаар эхлэхээр болжээ.

Хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны иргэд вакцинд хамрагдан дархлаатай болох хэдий ч үлдсэн 40 хувь халдварын эрсдэлтэй хэвээр байгаа. Тиймээс халдвараас сэргийлж халдвар хамгааллын дэглэмээ баримтлах шаардлагатай хэвээр байгааг ЭМЯ-наас анхааруулж байна.

Дархлаажуулалтын дараах хариу урвалаа иргэд  vis.health.gov.mn/survey хаягаар ороод бичих боломжтой аж. Тус бүртгэлийн систем дээр 75 мянга гаруй иргэн хариу урвалаа бүртгүүлээд байна. 

LEAVE A REPLY