Иргэний-үнэмлэхээр-вакцины-давтан-тунд-хамрагдсан-эсэхийг-шалгадаг-болов

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгээд 14 хоносон иргэд давуу эрх эдлэх боломжтой болсон. Ингэхдээ үсчин, гоо сайхны газар, фитнес, бассейн, кофе шоп-оор вакцины гэрчилгээгээ үзүүлж үйлчлүүлэх юм.

Иргэд вакцины гэрчилгээгээ хэвлэх, ухаалаг утаснаас харуулж байгаа. Харин ингэх шаардлагагүй болсон байна.

Тодруулбал E-Mongolia системийн COVID-19 verify аппликэйшнээр иргэний үнэмлэхний QR код уншиж, вакцин хийлгэсэн эсэхийг шалгадаг болжээ.

LEAVE A REPLY