Ноос,-ноолуурын-экспортыг-нэмэгдүүлэх-асуудлаар-цахимаар-санал-солилцлоо

Гадаад харилцааны яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам мөн Монголын ноос, ноолуурын холбоотой хамтран ноос, ноолуурын экспортыг нэмэгдүүлэх асуудлаар хилийн чанадад суугаа зарим Дипломат төлөөлөгчийн газартай санал солилцох цахим уулзалтыг энэ оны тавдугаар сарын 13-ны өдөр зохион байгуулав.

Монгол ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосны даавуун бүтээгдэхүүнийг “Монголын хаан ширхэгт”/“Mongolian noble fibre” үндэсний брэндээр дэлхийд таниулах, тухайлбал АНУ, Канад, Япон, Шведийн зах зээлд сурталчлах, экспортлох асуудлаар мэдээлэл, санал солилцсон энэ уулзалтад Монгол Улсаас Канад Улс, АНУ, Япон Улс, Швед Улсад суугаа ЭСЯ-д, Говь ХК, Кашмир Холдинг ХХК зэрэг компанийн төлөөлөл оролцов.

Монголын ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон даавуун бүтээгдэхүүнийг Япон Улсын зах зээлд нийлүүлэхэд Монгол Улс, Япон Улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийн хөнгөлөлт, АНУ, Канад, Шведийн зах дээлд гарахад худалдааны хөнгөлөлтийн схем (GSP, EU GSP+) –ийн хүрээнд тус тус тарифын хөнгөлөлт эдэлдэг. Зорилтот зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортыг нэмэгдүүлэх зорилгоор талууд тодорхой чиглэл, төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиров.

LEAVE A REPLY