АН-ын-зовлон-төрийнх-болох-нь…

Тийм ээ, АН-ын зовлон төрийнх болох нь. Тэгж байхаар юун төлөө ардчиллын дор гар барилцаж, нэгдсэн билээ… Асуудлыг ийн хурцатгаж байхаар өөр өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ даган Ардчилсан намынхаа А, Н үсгээ нэг нэгээр нь аваад өрх гэрээ хоёр тусгаарлах нь шулуухан бус уу. Энэ намд эв эетэй төр засаглах “тавилан” алга. Тэдний олонхи байсан найман жил намын дотоод хагаралтайгаа зууралдаж, жил бүр Засгийн газраа огцруулсан байдаг. Тэр дундаа ардчилсан Ерөнхийлөгч тодорсон сүүлийн 12 жилд АН-ын дотоод хагарал улам бүр даамжирсаар ийнхүү хурцадлаа. Цагаан дээр хараар бичсэн намын дүрмээрээ дотоод асуудлаа шийдэж чадахгүй байгаагаас хойш өөр өөрсдийн намыг байгуулсан нь хамгийн зөв сонголт, жинхэнэ ардчилсан зарчим биз ээ. Түүнээс хоёр салаа “сүүл”-тэй болсон энэ хүчинд төр засгаа өлсгөлөнгөөр айлгаж, бурууг бусдаас хайх эрх байхгүй л дээ.

Одоо тэгээд яах вэ. Энэхүү үүссэн асуудалд хамаарах хууль тогтоомж, АН-ын дүрэм журмыг хүчингүй болгоод өлсгөлөнгөөр асуудлыг шийдээд явцгаах уу, хоёр АН-ынхаан.

Эцэст нь хэлэхэд, Ц.Туваан нь тамгаа С.Эрдэнээс авчихаад, гэрчилгээгээ авахгүй хэдэн сар шийдэл гаргалгүй удаачихсан буруутай. Харин С.Эрдэнэ нь гэрчилгээгээ өөр дээрээ хадгалж байгаад Ц.Туваанд өгсөн тамгаа хүчингүй болгоод шинэ тамга хийлгэчихнэ гэж хэн санах билээ. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт дарга, цэрэг явсан нэг угшилтнуудын энэхүү хачирхалтай, санаа муутай үйлдлүүд өнөөдрийн энэхүү эмх замбараагүй байдлыг үүсгэчихсэн нь бодит үнэн. Тиймээс л нэгэнт хагарсан шаазан эргэж эвлэх биш өөр өөрсдийн итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ зам мөрөө хөөвөл яасан юм гэж…

LEAVE A REPLY