12-13 насны хоёр хүүхдийг галын аюулаас аварч 103-т ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

12-13 насны хоёр хүүхдийг галын аюулаас аварч 103-т ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

38
0
12-13-насны-хоёр-хүүхдийг-галын-аюулаас-аварч-103-т-ХҮЛЭЭЛГЭН-ӨГЧЭЭ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 09-ний өдрийн 07:45 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт Л /13 настай, эрэгтэй/-ийн нуруу, хөл, Л /12 настай, эрэгтэй/-ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ.

LEAVE A REPLY