Гэсэр-сүмийн-баруун-уулзвар-хүртэлх-0.6-км-үерийн-далангийн-засварын-ажил-удахгүй-эхэлнэ

Геодези, усны барилга, байгууламжийн газраас Баянбүрдийн тойрог болон Долоон буудлын эцэст шинээр ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөөд байна.  Засвар ажлын хүрээнд Гэсэрийн баруун суваг буюу “Петровис” шатахуун түгээх станцаас доош Гэсэр сүмийн баруун уулзвар хүртэлх 0.6 км урт үерийн далангийн засварын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Улаанбаатар хотын хэмжээнд  53 байршилд 145 км үерийн хамгаалалтын далан суваг бий. Одоогоор үеийн далангийн ихэнх нь  ахуйн хог хаягдал, шар уснаас үүссэн лаг шавраар дүүрсэн байна. Хот тохижилтын газраас жил бүр 20 мянга гаруй шоо метр лаг хагшаасыг  цэвэрлэн хогийн цэгт хүргэдэг аж. Гэсэн ч иргэдийн ахуйн хог хаягдал үеийн даланг бохирдуулсаар байна.

Авто замын борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэх ажлыг жилд хоёр удаа, үерийн хамгаалалтын далан сувгийн цэвэрлэгээний ажлыг жил бүр хийж байна.

LEAVE A REPLY