Газрын-дуудлага-худалдаагаар-нийслэлийн-төсөвт-314.9-сая-төгрөг-төвлөрүүлэхээр-болжээ

Нийслэлийн Засаг даргын “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд өчигдөр 09:00 цагаас 15:50:31 цагийн хооронд 13 байршилд дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгуулжээ.
Эдгээр 13 байршлаас 7 байршилд 52 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн байна.

Ингэснээр 7 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 314.9 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

LEAVE A REPLY