0-3-настай-хүүхдээ-гэртээ-асарч-буй-аав-нар-сар-бүр-тэтгэмж-авна

0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй аав нар сар бүр тэтгэмж авах эрх зүйн чадамжтай боллоо. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,  баталлаа.

Үндсэн хуулиар 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа зөвхөн төрүүлсэн эхэд хүүхэд асарсны тэтгэмж олгохоор хуульчилсан нь агуулгын хувьд ижил нөхцөлд хүүхдээ асарч байгаа эцэг дээрх тэтгэмж авах боломжийг хязгаарлаж, хүүхдээ асарч байгаа эцэг, эхэд хүйсээс шалтгаалсан ялгамжтай байдлыг бий болгосон гэж Үндсэн хуулийн цэц үзсэн билээ.
Цэцийн дээрх шийдвэрийн дагуу УИХ Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд ийнхүү өөрчлөлт оруулснаар   0-3 настай хүүхдээ гэртээ асарч буй аав нар сар бүр тэтгэмж авахаар болж байна.

Хуулийн энэ заалт энэ оны долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд жилд 20 мянга гаруй эцэг тэтгэмж авах боломжтой юм байна. Одоогоор Өрх толгойлсон эцэг, эхийн тэтгэмжийг 7,200 хүн авч байна.

 

LEAVE A REPLY