ӨНӨӨДӨР-ДАРХЛААЖУУЛАЛТЫН-116-ЦЭГ-АЖИЛЛАЖ-БАЙНА

 

 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 4-нд иргэдээс нийт 213 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 14 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.48 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 20 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 11 иргэнтэй оператор ажилтан холбогдож,мэдээлэл өгч ажиллалаа.

Иргэдээс ирүүлсэн дээрх дуудлагын 31 буюу 28.4 хувь нь замын хөдөлгөөнд оролцох QR кодын талаар, 22 буюу 20.2 хувь нь PCR шинжилгээний цэгүүдийн тухай, 18 буюу 16.5 хувь нь орон нутаг руу хэрхэн зорчих, очоод хэрхэн тусгаарлагдах талаар лавлажээ.

Өнөөдөр Улаанбаатар хотод дархлаажуулалтын 116 цэгт 302 багийн 2346 эмч, ажилтан ажиллаж, 75149 иргэнийг вакцинд хамруулахаар төлөвлөсөн. Мөн дархлаажуулалтад хамрагдсан иргэдээс Ковидын нэгдсэн лавлах 119 тусгай дугаараар дамжуулан ирүүлж буй дуудлага, мэдээлэлд үндэслэн, дархлаажуулалтын бүртгэлийн нэгдсэн системд алдаатай бүртгэгдсэн иргэдийн мэдээллийг засах үйл ажиллагааг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулан ажиллаж байна.

LEAVE A REPLY