Э.Гурванбаатар-Монголын-шатрын-холбооны-ерөнхийлөгчөөр-сонгогдлоо

Монголын шатрын холбоо шинэ Ерөнхийлөгчтэй боллоо.

Монголын шатрын холбооны ээлжит бус их хурал энэ сарын 11-ний өдөр болж, МШХ-ны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Билгүүн, Э.Гурванбаатар, Б.Наранбаатар нарт санал өгчээ. Ингээд Монголын шатрын холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Гурванбаатар нийт 171 төлөөлөгчдийн 70 гаруй хувийн саналаар  ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.

LEAVE A REPLY