Томуугийн-вакцин-хийж-эхэллээ

Өнөөдрөөс томуугийн вакциныг КОВИД-19-ийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаагүй, 2-11 насны хүүхдүүд, 65-аас дээш насны иргэд, архаг суурь өвчтэй хүмүүс болон жирэмсэн эхчүүдэд сайн дурын үндсэн дээр хийж эхэллээ.

Томуугийн вакциныг өрхийн эрүүл мэндийн төв, харьяа сургууль, цэцэрлэгүүдээр хийнэ гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтаас тусдаа цэгт хийж буй томуугийн дархлаажуулалтыг өнөөдрөөс эхлэн 10 хоногийн турш зохион байгуулах аж.

LEAVE A REPLY