Долоо-хоногийн-цаг-агаарын-урьдчилсан-төлөв

2021 оны 9 дүгээр сарын 13-наас 9 дүгээр сарын 20-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна/

Хур тунадас: 13-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: 13, 18, 19-нд Алтайн уулсаар, 14,20-нд зарим газраар, 15-нд нутгийн хойд хэсгээр секундэд 12-14 метр метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг, Үүр, Тэрэлж, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна.

LEAVE A REPLY