Өнөөдрөөс-их,-дээд-сургуулийн-танхимын-хичээл-эхэлж-байна


Мэргэжил сургалт үйлдвэрийн төв, их дээд сургуулийн хичээл есдүгээр сарын 1-нээс эхэлж, 13-наас онол, практикийн хичээл цахим болон танхимаар орохоор болсон.

Харин энэ хичээлийн жилд 88 их, дээд сургуульд 150 мянга гаруй оюутан суралцана гэж салбар яамнаас мэдээлсэн. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж Элсэлтийн ерөнхий шалгалтыг наймдугаар сарын 19-22-ны хооронд зохион байгуулсан билээ. Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан шийдвэрийн дагуу цар тахлын үед хичээл, сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийж байгаа юм.

Энэ жил их, дээд сургуульд хөдөө, орон нутгаас 74.5 мянган оюутан Улаанбаатар хотод ирж суралцах урьдчилсан төлөвтэй тул хичээл эхлэх хугацааг ялгаатай тогтоосон байна. Хичээлийг халдварын тархалтын нөхцөл байдалтай уялдуулан танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулж буй юм.

LEAVE A REPLY