Сэрэмжлүүлэг:-Туул-голд-осолдсон-иргэнийг-хайж-байна

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, “Сонгины амралтын гүүр”“Туул” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 09.12-ны өдрийн 18:53 цагт хүлээн авчээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 31 км замыг туулан 19:38 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Т /32 настай, эрэгтэй/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Туул“ голын усанд унаж живсэн байсан тул урсгал дагуу 3 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:40 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажиллагааг 09.13-ны өдрийн 06:00 цагт эхлүүлэхээр болжээ.

Эх сурвалж: ОБЕГ

LEAVE A REPLY