Ажлын-байрны-бэлгийн-дарамтад-өртсөн-гэх-гомдлыг-шалгаж-эхэлжээ


Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэх гомдлын дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээлжээ.

Тодруулбал, 2021 оны наймдугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо МХЕГ-ын харьяа Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид ахлах мэргэжилтэнд хүчирхийлүүлсэн гэж тус байгууллагад ажилладаг мэргэжилтэн гомдол гаргасан байна. Цагдаагийн байгууллага иргэнээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авч хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулж, есдүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа аж.

ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ

12.1 дүгээр зүйл.Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

LEAVE A REPLY