АН-улам-эвдрэлцэх-үүд-хаалгаа-цэлийтэл-нээв-бололтой

Цагтаа төрийн эрх барьж, парламентын танхимд бөөн бөөнөөрөө ноёлж суусан АН энэ цагт нэгэн дээвэрт багтахаа байж, шат шатны сонгуульд өвдөг сөхөрч сонгогчдынхоо итгэлийг улам бүр алдсаар байна. УИХ-ын нөхөн сонгуулийн хоёр суудлын төлөөх их сунгаа хаяанд тулсан ч адармаатай АН-ын хэрүүл хумигдах нь бүү хэл нэгнийхээ батлахыг хурааж эхлэв. Янз нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн фракци хүч түрэн орж ирж буй бололтой. Одоо л тэр зангиагаа зүүгээд, гутлаа тослоод зам мөрөө ч бэлдээд их улс төрд ирж яваа бус уу…

Ингэж хэлэхэд түмэн учиг зангилаа байна. АН-ын Үндсэн дүрмийн хороо өнгөрсөн долоо хоногт ЕТГ-ын дарга асан З.Энхболд, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг намаасаа хөөхөөр болж. Үндэслэл нь тус намын гишүүдээс дээрх хоёр хүнд арга хэмжээ тооцооч гэж хэд хэдэн гомдол ирсэнтэй холбоотой гэдгээс өөр тайлбар алга. Ямартай ч ирэх сард АН-ын парламент дахь суудлын тоо нэгээр хасагдаж, 12 болж магадгүй аж. Гэхдээ эл асуудлыг ирэх сард эцэслэнэ гэдгийг М.Тулгат дарга тодотгов.

Үнэн хэрэгтээ энэхүү үйл явдал дотоод дахь их цэвэрлэгээ мэт олны нүдэнд харагдавч нам дахь хагарал, хуваагдал улам гүнзгийрч буйг илтгэнэ. Ийнхүү АН улам эвдрэлцэх үүд хаалгаа цэлийтэл нээв бололтой.

 

 

LEAVE A REPLY