Хувийн-бизнесээ-эхлүүлэхэд-туслах-ТАВАН-подкаст

Интернэт орчин, сошиал медиа хэрэглээ ихэссэнээр хувийн бизнесээ эхлүүлэн өөрийн дуртай зүйлээ хийгээд амьдрахад урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр амархан болж байна. Ихэнх хүмүүс юу хийвэл хамгийн сайн бизнес байх вэ, мөнгө их олох вэ? гэх буруу асуулт асуудаг.

Миний бодлоор уг асуултад тохирох зөв хариулт гэж байхгүй. Учир нь юу ч хийсэн бай амжилттай байж болно, гагцхүү тухайн хийж байгаа зүйлдээ дуртай л байх хэрэгтэй юм.

1. Юу хийх вэ?

Та бизнесээ эхлүүлэх гэж байгаа бол юун түрүүнд дээр дурдсан буруу бодлоо өөрчлөх хэрэгтэй. Эхлээд өөртөө бусдад тусалж болох ямар чадвар, туршлага байгааг олж харах хэрэгтэй юм. Тэр нь мэдээж бүтээгдэхүүн эсвэл, үйлчилгээ ч байж болно.

Ямар ч төрлийн бизнес бай амжилттай байх эсэх нь нэг л зүйлээс шалтгаална. Тэр нь юу вэ? гэхээр та өөрөө юунд дуртай вэ? Юуг илүү урам зоригтой хийдэг вэ? Ямар чадвар танд байна вэ? Ямар төрлийн ажлыг та хийхийг хүсэж байна вэ? Юу хийвэл танд илүү тохирох вэ? гэсэн асуултуудад хэрхэн хариулахаас шалтгаална.

Та өөрт байгаа туршлагаа ашиглаад өнөөдөр ч бизнесээ эхлүүлж болохоос гадна хэрэгжүүлэхэд тийм ч төвөгтэй биш юм.

Хэрэв та өмнө нь ямар нэгэн ажил эрхэлж байсан бол хэн нэгэн танд мөнгө төлөх ямар нэг чадвар танд байгаа. Таны эзэмшиж буй чадвар нь шинэ бизнесээ эхлүүлэхэд хангалттай байж болох юм. Магадгүй та багш байж болно бусдад тухайн мэдлэгээ заах хувийн бизнесээ яагаад эхлүүлж болохгүй гэж? Та хөгжимчин байж болно интернэтээр шавь нараа олоод яагаад тэдэнд тоглох дуртай хөгжмөө зааж өгч болохгүй гэж? Та нягтлан бодогч байж болно, яагаад бусдад тайлангаа гаргахад нь туслах, татварын асуудлуудаа зохицуулахад нь тусалж болохгүй гэж?

2. Үнэлгээ

Анхаарах ёстой нэг асуудал нь ихэнх хүмүүс бизнесээ эхлүүлэхдээ үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дутуу үнэлэх гээд байдаг. Таны үйлчилгээ таны төсөөлж байгаагаас ч үнэтэй байж болно гэдгийг бодох хэрэгтэй. Та мэдээж үйлчлүүлэгчээсээ цагийн 10,000 төг авснаас илүү 30,000-г авах нь танд илүү их урам зоригтойгоор ажиллах боломжийг олгоно, гарц нь ч чанартай байх нь мэдээж.

3. Хэрхэн эхлүүлэх вэ?

Эхлээд өөрийн чадвараа судлах хэрэгтэй. Бусад хүмүүс танд төлбөр төлж болохоор ямар ажил та хийж чадах вэ? Таны үзүүлэх үйлчилгээнд хүмүүс хэдийг өгөх боломжтой вэ? Та тэрхүү бүтээгдэхүүн, үйлчилгээг бусдад хүргээд мөнгө олох боломжтой юу? Ингээд бодохоор олон бэрхшээл толгойд чинь орж ирэх байх. Гэхдээ хүн нэг зүйл бодоод түүнийхээ хойноос хөөцөлдвөл бүтдэг юм.

Та яагаад бусдын хийж байгаа бизнесийг арай сайжруулсан хувилбарыг бодож олоод арай үнэтэйгээр борлуулж болохгүй гэж? Хэрэглэгчид үнэхээр сайн бүтээгдэхүүн үйлчилгээнд төлбөр төлөхөд хэзээд бэлэн байдаг.

4. Хэрэглэгчдээ хэрхэн олох вэ?

Өнөөдөр фейсбүүкийг хэрэв зөв ашиглаж чадвал, сайн контент хийж түгээж чадвал зорилтот хэрэглэгчдээ хямд аргаар олж авахад туслах үр дүнтэй суваг болоод байгаа билээ.

Бизнесээ амжилттай эхлүүлж чадвал бүтээгдэхүүн үйлчилгээг тань сонирхох хүмүүс танайд хандаад эхэлнэ. Хэрэв та тэднийг зөв цааш нь хөтөлж чадвал, үйлчилгээгээ чанартай хүргэж чадвал хэрэглэгчид тань өдөр өдрөөр нэмэгдэх болно.

Эхний ээлжид таны хийх гол ажил бол бизнесээ эхлүүлээд зах зээлд таниулах явдал юм. Сурталчилгаанд нэг их зардал гаргахгүйгээр эхлүүлэх сонирхолтой бол юун түрүүнд таны гол харилцагчидтай хамтарч ажилладаг бусад төрлийн бизнесийг олоод тэдэнтэй хамтарч ажиллаж болно. Хэрэв та ямар нэг дасгалын багш бол спорт gym-үүдтэй хамтарч ажиллаж болно. Хэрэв та вэб сайт хөгжүүлэгч бол график дизайнеруудтай тэдний харилцагчдад вэб сайтыг нь хийж өгөхөөр хамтарч ажиллаж болно.

Боломжууд бол их гол нь хайрцгаас гарч сэтгэх хэрэгтэй.

5. Интернэт маркетинг

Интернэт маркетингийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагад хандаад сурталчилгаагаа хийлгэж болно. Тэд интернэт орчинд олон байгууллагуудтай хамтарч ажилладаг тул тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн олон хүнд үр дүнтэй хүргэх тал дээр туршлагатай байдаг.

Эцэст нь хэлэхэд юу ч хийсэн амжилттай байж болно, гол нь та хийж байгаа зүйлдээ дуртай л бол.

Эх сурвалж: http://www.compasso.mn/

LEAVE A REPLY