НИТХ:СӨХ-ны-тухай-хуулийг-заалт-бүрээр-хэрэгжүүлэх-журамтай-болох-хэрэгтэй

Нийслэлийн ИТХ-ын сууц өмчлөгчдийн холбоо болон хувийн өмчийн орон сууц, нийтийн аж ахуйн конторуудын үйл ажиллагаатай дэд бүтцийн чиглэлээр дүрэм, журмын төсөл боловсруулах судалгааны Ажлын хэсэг хуралдлаа.

Хурлаар ХОСНАА хөгжлийн төв болон, ОСНАА мэргэжлийн холбоо ТББ-ын танилцуулга, Ажлын хэсэгт гаргаж буй саналуудыг сонссон юм.

ОСНАА мэргэжлийн холбоо ТББ-д тусгай зөвшөөрөл эзэмшигч 36 байгууллага бүртгэлтэй. Эдгээр байгууллага нь 1057 барилга, орон сууцны 59.333 өрхийг ус, дулаанаар хангах ажлыг хариуцаж байна. Хангагчаас шалтгаалсан гэмтэл саатал тогтмол гардаг гэдгийг ОСНААМХ-ны зөвлөлийн гишүүн С.Баасанбат хэллээ. Тодруулбал, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус засварын үеийн гэмтэл, хэрэглээ огцом өссөнөөс хэрэглээний халуун ус тасрах, дулааны шугам сүлжээний гэмтэл зэрэг нь иргэдээс ирсэн гомдлын 63 хувийг эзэлдэг аж.

Тус холбоо ОСНААУГ-аас гаргасан эзэнгүй айлд ус алдсан, нийтийн эзэмшлийн босоо шугам солих тохиолдолд тухайн айлыг олох, айл өрхүүдийг бэлэн байлгах ажлыг СӨХ бүрэн хариуцах, хувийн өмчийн ОСНАА-н конторуудыг газар нутаг, үйлчлэх хүрээний радиусыг журамлаж олгох саналыг дэмжиж байна гэв.

Харин хувийн ОСНАА хөгжлийн төв ТББ-аас оршин суугчдын дангаар өмчлөх болон дундын өмчлөлийн инженерийн шугам сүлжээний заагийг баталгаажуулах, СӨХ-ны тухай хуулийг заалт бүрээр хэрэгжүүлэх журамтай болох, оршин суугч нь ус, дулаан болон бусад хэрэглээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд Монгол банкны зээлийн мэдээллийн санд оруулах зэрэг саналыг гаргалаа.

LEAVE A REPLY