22:00-цагаас-хойш-хатуу-хөл-хорио-тогтоох-санал-гаргажээ


Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан үдшийн 22:00 цагаас хойш хатуу хөл хорио тогтоох саналыг ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлөөс гаргажээ.

Халдварын тархалт нэмэгдэх шалтгаан нь хүмүүсийн бөөгнөрөл үүсгэсэн арга хэмжээ, коронавирусийн дельта хувилбарын давлагаатай холбоотой гэдгийг мэргэжлийнхэн тайлбарлаж буй.

ЭМЯ-ны тооцооллоор халдварын оргил үе есдүгээр сарын 20-25-нд ажиглагдахаар байгаа ажээ. Манай улсад бүртгэгдэж байгаа нийт тохиолдлын тоо хоногт 3600 давж, нийт өвчлөлийн 35 хувийг дельта хувилбар эзэлж байна.

LEAVE A REPLY