Зэвсэгт-хүчний-7780-дугаар-ангийн-мужаан-Б.Мөнхжаргал-шагналаа-өнөөдөр-гардан-авлаа

Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгогдсон Хөдөлмөрийн хүндэт медаль болон Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын 2020 оны шилдэг ажилтан өргөмжлөл өнөөдөр эзэндээ очлоо.

Зэвсэгт хүчний 7780 дугаар ангийн Хиймэл байгууламжийн хэсгийн Хийц бэлтгэх бүлгийн мужаан Б.Мөнхжаргал Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын үндэсний бүтээн байгуулалтыг бусад нөхдийн хамт гүйцэтгээд завгүй байсан учир Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон шагналыг олгож амжаагүй байсан юм.

Шагналыг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг гардуулан өгөөд “Залуу үеийг ажил, хөдөлмөр, бүтээлч үйлдвэрлэл, шинжлэх ухаанч хөгжилд уриалж, өөрийн ажиллаж буй салбартаа үлгэр жишээ хувь нэмэр оруулж байгаа танд ЗХЖШ-ын даргын зөвлөлийн нэрийн өмнөөс баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэв.

LEAVE A REPLY