29-хоногийн-газрын-тосны-бүтээгдэхүүний-нөөцтэй-байна

2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 24, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна.

Өнгөрсөн долоо хоногт олон улсын томоохон биржүүд дээр нэг тонн түүхий газрын тосны үнэ 526.46-550.55 доллар буюу баррель нь 69.29-72.46 ам.доллар ($)-ын хооронд хэлбэлзсэн байна.

2021 оны есдүгээр сарын 7-ны өдрийн арилжаагаар “Брент” төрлийн газрын тосны хаалтын үнэ 72.46 ам.доллар/баррель, “WTI” төрлийнх 69.29 ам.доллар/баррель ханштайгаар худалдаалагдсан нь өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлттэй харьцуулахад “Брент” төрлийн газрын тосны үнэ 1.06 хувь, “WTI” төрлийн газрын тос 0.80 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭЛТЭС

LEAVE A REPLY