ХӨСҮТ-ийн-захирал-Л.Баттөр-ажлаа-өгчээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа өгчээ

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр ажлаа хүлээлгэн өгчээ. Тэрээр энэ талаар “Би ХӨСҮТ-ийн захирлын ажлаа хүлээлгэн өгсөн” гэж хэвлэлд мэдээлсэн байна.

Түүний оронд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг томилох талаар хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар Д.Нямхүү эмчтэй холбогдож тодруулахад тэрээр “ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрийг ажлаа өгсөн гэж сонслоо. Намайг түүний оронд томилно гэдэг нь худал мэдээлэл” гэлээ.

Л.Баттөрийг 2021 оны гуравдугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар ХӨСҮТ-ийн даргаар томилсон юм. Тэрбээр Төрийн тусгай албаны эмнэлгийн захирлаар 2016-2020 он, АШУҮИС-ийн эмнэлэг хариуцсан дэд захирлаар 2021 он хүртэл ажилласан.

LEAVE A REPLY