Өсвөрийн-шатарчдын-тэмцээн-ирэх-сарын-8-нд-цахимаар-болно

“Гэгээ” бага сургуулийн санаачлагаар Монголын шатрын холбоо, “Шаг дуг цод” шатрын клуб хамтран өсвөрийн шатарчдын тэмцээнийг цахимаар зохион байгуулахаар болжээ. Тэмцээний нэр  “Гэгээ опен” бөгөөд тэмцээнийг ирэх сарын 8-нд www.lichess.org сайтаар зохион байгуулах юм.

Тэмцээнийг долоо хүртэлх, 8-9, 10-11 насны охид, хөвгүүд гэсэн зургаан ангиллаар зохион байгуулна. Мөн ангилал тус бүрт эхний таван байрыг мөнгөн шагнал, “DGT 960” шатрын цаг, гавьяат дасгалжуулагч Ж.Лхагвын орчуулсан шатрын спортын тухай ном, цахим өргөмжлөлөөр шагнана. Нийт шагналын сан гурван сая төгрөг аж.

LEAVE A REPLY