Токио-2020-паралимпад-оролцож-буй-манай-тамирчдын-байт-харвааны-тэмцээн-өндөрлөлөө

Пара байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Н.Мөнхбаатар цэц сорилоо.

Түүний өрсөлдөгч нь Риогийн олимпын холимог багийн тэмцээний аварга, дэлхийн чансааны 23-т эрэмбэтэй Хятадын Жао Лишю байв. Хожсон нь шөвгийн 16-д шалгарах энэхүү халз харваанд хятад эр 6:0-ээр (27:16, 24:20, 23:20) ялалт байгуулав. Ингэснээр манай байтынхны тэмцээн өндөрлөж байна.

Маргааш манай сүүлийн тамирчид болох Д.Саруултөгс бөөрөнцөг шидэлтээр, З.Ганбаатар буудлагын төрөлд өрсөлдөх болно гэж МҮОХ-ноос мэдээлэв.

LEAVE A REPLY