Хоолны-газарт-гал-гарсны-улмаас-нэг-иргэний-хоёр-гарын-шуу-хайрагдаж,-эмнэлгийн-тусламж-авчээ


Нийслэлийн хэмжээнд үйлчилгээний хоёр газарт гал гарчээ.

Тодруулбал, Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах нэр бүхий үйлчилгээний төвд өчигдөр гал гарчээ.

Энэ тухай дуудлага онцгой байдлын албанд 20:39 цагт хүлээн авсан байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 20:46 цагт очжээ.

Тухайн үед тус үйлчилгээний төвийн зоорийн давхрын 6х5 метрийн хэмжээтэй өрөөнд эд хогшил шатаж байсныг 50 минут ажиллаж унтрааж, утаажилтын бүсээс гурван иргэнийг гаргасан байна.

Мөн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороонд нэгэн хоолны газарт гал гарсан тухай дуудлагыг онцгой байдлын алба өчигдөр өдрийн 13:22 цагт хүлээн авчээ.

Энэ дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3 км замыг туулан 13:29 цагт очиход тус цайны газрын 17х7 метрийн хэмжээтэй байшингийн гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Тус гал түймэрт иргэн А-ийн хоёр гарын шуу хайрагдсан тул ГССҮТ-д очиж, эмнэлгийн тусламж авсан аж.

Иймд иргэн болон аж ахуйн нэгжүүд галын аюулгүй байдлаа хангаж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгой байдлын албанаас сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: ОБЕГ

LEAVE A REPLY