ЭМЯ:-3805-хүнээс-халдвар-илэрч,-дөрвөн-хүн-нас-баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ өглөө. Сүүлийн 24 цагийн хугацаанд 3805 хүнээс халдвар илэрч, дөрвөн хүн Ковид19-ийн халдвараар амиа алджээ.

Улаанбаатар хотод 912, хөдөө орон нутагт 2893 тохиолдол бүртгэгдсэн байна. Өнгөрсөн хоногт 2570 хүн эдгэрч, эмнэлэг болон гэрийн хяналтаас гарлаа. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 15 136 хүнээс 237 хүний биеийн байдал нь нэн хүнд байна.

LEAVE A REPLY