ТАВАН-ХАНАТАЙ-гэр-шатсаны-улмаас-52-настай-эмэгтэй-АМИА-АЛДЖЭЭ

 

Завхан аймгийн Улиастай сумын Зэгстэй багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2021.09.01-ний өдрийн 14:00 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 14:05 цагт очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна.

Уг гал түймэрт иргэн Б /52 настай, эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг тус аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчид шилжүүлж өгчээ.

LEAVE A REPLY