Түргэвчилсэн-оношлуурын-жижиглэнгийн-үнийг-11,050-20,000-төгрөг-байхаар-тогтоожээ

Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас зах зээлд худалдаалагдаж буй КОВИД-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурт баримтын болон лабораторийн нэгдсэн үнэлгээг хийжээ.

Үнэлгээний дүнд найман үйлдвэрлэгчийн оношлуурыг лабораторийн шинжилгээний үр дүн, чанарын шаардлага хангасан байдал, мэдрэг чанар болон олон улсад зөвшөөрсөн эсэх зэргийг үндэслэн Хүний эмийн зөвлөлийн хурлаар баталсан байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайдын 2021 оны наймдугаар сарын 19-ний өдрийн А/528 дугаар тушаалаар Коронавируст халдвар /КОВИД 19/ илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгох журам батлагдсан.

Уг тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд, эмийн хатуу зохицуулалттай бусад орны жишгээр, нийт найман өөр үйлдвэрлэгчийн антиген суурьтай, хамар залгиурын түргэвчилсэн оношлуурыг манай улсад албан ёсоор хэрэглэх зөвшөөрөл олгожээ.

Түүнчлэн Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас импортлогч ханган нийлүүлэх байгууллагуудтай харилцан санамж бичиг байгуулж, худалдаалах бөөний болон жижиглэнгийн ДЭЭД ҮНЭ-ийг дараах байдлаар тогтоосон болно. Таны худалдаж авсан доорх нэрийн оношлуур нь тогтоосон дээд үнийг давсан тохиолдолд Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт мэдэгдэхийг зөвлөж байна.

LEAVE A REPLY