ЭМЯ:-1356-хүнээс-халдвар-илэрч,-найман-хүн-нас-баржээ


Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит /2021.04.30/ мэдээллээ хийлээ.

Өчигдөр нийт 10 мянга гаруй хүнд шинжилгээ хийхэд 1356 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс нийслэлд 1190, орон нутагт 138, гадаад улсаас ирсэн 28 хүнээс халдвар илэрсэн байна. Сүүлийн 24 цагт 923 хүн эдгэрсэн бол 8 хүн нас баржээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 19642, нас барсан хүний тоо 110-д хүрээд байна.

COVID-19-ИЙН УЛМААС НАС БАРСАН ХҮМҮҮСИЙН ТУХАЙД:

Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 61 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 9-нд онош нь батлагдсан 67 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 16-нд онош нь батлагдсан 73 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдсан 48 настай эрэгтэй,
Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдсан 59 настай эрэгтэй
Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 32 настай эмэгтэй
Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан 84 настай эмэгтэй нар эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Өнөөдрийн байдлаар нийт 4746 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 2591, хүндэвтэр 1579, хүнд 464, маш хүнд 112 хүн байна.

Харин сүүлийн 24 цагт Дарханд шинээр 35 тохиолдол, Эрдэнэт 4, Ховд 14, Говь-Алтай 21, Төв аймаг 21, Завхан 10, Сэлэнгэ 19, Архангай,Сүхбаатар, Өвөрхангай, Дорноговь аймгуудад хоёр тохиолдол, Хэнтий, Хөвсгөл Дорнод, Баянхонгор аймгуудад нэг тохиолдол тус, тус бүртгэгджээ.

LEAVE A REPLY