Сүүлийн-24-цагт-1015-тохиолдол-шинээр-бүртгэгдэж,-таван-хүн-нас-барлаа

Эрүүл мэндийн яам болон холбогдох газраас манай улсад болон дэлхийд Covid-19 халдварын нөхцөл байдал сүүлийн 24 цагт ямар байсан талаар ээлжит мэдээллээ хийв. Өчигдөр нийт 11.145 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 864, орон нутагт 149 хүнээс, эмнэлгийн ажилтан болон дөрөвдүгээр сарын 23-нд Казакстан улсаас ирсэн иргэнээс халдвар илэрсэн. Нийт 1015 хүнээс Covid-19 илэрсэн. Сүүлийн 24 цагт 686 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол таван хүн нас барсан байна.

Covid-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн тухайд:

Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 55 настай эрэгтэй,

Дөрөвдүгээр сарын 22-нд онош нь батлагдсан 37 настай эрэгтэй,

Дөрөвдүгээр сарын  10-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй,

Дөрөвдүгээр сарын 15-нд оног нь батлагдсан    78 настай эмэгтэй,

Дөрөвдүгээр сарын 11-нд онош нь батлагдсан 89 настай эмэгтэй нар эмчлүүлж байгаад халдварын нэн хүнд хэлбэрээр нас барсан.

Халдварын улмаас 4768 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас:

Хөнгөн – 2632

Хүндэвтэр – 1590

Хүнд – 437

Маш хүнд  109 хүн байна.

LEAVE A REPLY