Хөл-хорионд-уйдаж-байна-уу?

 Хөл хорионд уйдаж байна уу? Дэлхий дахин цар тахлыг даван туулахын тулд хичээж байгаа гэдгийг бид бүхэн сайн мэдэж байгаа. Тиймээс энэ нөхцөл байдлыг даван туулахын тулд бидний зүгээс гэртээ байх, амны хаалтаа зүүх, олон нийтийн газраар явахгүй байх гэсэн гурван үндсэн үүргийг биелүүлэх ёстой. Энэ нөхцөл байдал бидэнд сургамж бас боломж болох үйл явдал юм. Энэ хугацаанд өөрийгөө хөгжүүлэх боломжтой учраас уншигч та бүхэнд дараах хэдэн зөвлөгөөг хүргэж байна.

Цахим ертөнцийг зөв ашигла өөрт тохирсон онлайн сургалтаа сонго:

Эхний ээлжид та өөрөө юу сурахыг хүсдэг талаараа бод. Өөртөө шинээр боломжийг нээх нэг боломж нь та завтай байна. Тиймээс өөрийн мэргэжил, сонирхол, хоббийгоодагнаад онлайн сургалтыг сонгож болно. Салбар бүрийн мэргэжилтнүүд өөрийн олж авсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцан бичвэр болон видео, подкаст хэлбэрээр бэлдчихсэн байдаг. Зарим нь бүр үнэ төлбөргүй байдаг шүү.

Цахим музейгээр зочлоорой:

Мэдлэгийн цар хүрээгээ нэмэгдүүлэхэд дэлхийн улс орнуудын түүх, соёл, түүхэн хүмүүсийн талаар мэдээд авах нь илүүдэхгүй. Цахим ертөнц хөгжсөн өнөө цагт өөрийгөө хөгжүүлэх нь харьцангуй хялбар болсон. Түүхийн янз бүрийн эрин, зууны талаар өгүүлэх кино, цувралууд олноор байхын дээр тоон технологийн хөгжлийн ачаар музейг ч заавал өөрийн биеэр очиж үзэх шаардлагагүй болсон. Гайхалтай үзмэрүүдийн гэрэл зургуудыг тайлбар, баримтуудтай нь хамт оруулсан тусгайлсан сайтууд ч бий. Та дараах холбоосоор орж сонирхоорой.

Шинэ хобби той болох:

Энэ бол маш том өөрчлөлт. Өмнө хэзээ ч хийнэ гэж бодож байгаагүй зүйлээ хийгээд үзээрэй. Өдөр бүр хийдэг, өөрийн сонирхдог зүйлсдээ шинэчлэлт хийх цаг болсон. Огт ном унших дургүй бол инээдмийн, сонирхол татсан зураг ихтэй текст бага ном уншаарай заавал бусдын адил том зузаан ном унших хэрэггүй. Хэзээ ч юм оёж үзээгүй хамгийн удаан хадгалсан нэг хувцсаа өөрчлөөд үзээрэй.

Спорт, йог, бясалгал 

Олон хүн турах, эсвэл булчингаа чангалах хүсэлтэй ч цаг зав байхгүй гэсэн шалтгаанаар спортоор хичээллэхээ хойшлуулдаг. Харин аргагүйн эрхэнд хөл хорионд орсон үед хойшлуулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх яг л тохиромжтой цаг нь.

Ямар дасгал хийх, хэрхэн зөв турах талаар ойлголтгүй бол интернетээс хайгаарай. Өнөөдөр олон төрлийн дасгалтай дүрс бичлэг, зөвлөгөөг үнэгүй авах боломжтой болсон.

Нойр, хоолны горимоо цэгцлэх:

Ажлын хуваарь, их хотын хэмнэлийн улмаас ихэнх хүмүүсийн нойр, хоолны горим алдагдаж, улмаар эрүүл мэнд муудах шалтгаан болдог. Нойр муу байх нь хүний биед ачаалал өгч, олон төрлийн өвчний анхдагч шалтгаан болдог бөгөөд үүнээс зайлсхийхийн тулд эрт унтаж, нэг л цагтаа сэрдэг болохыг эмч нар зөвлөдөг юм.

LEAVE A REPLY