“ПРИУС-20” загварын автомашин шатаж, ойр орчимд нь байсан дөрвөн машин ГАЛД ӨРТЖЭЭ

“ПРИУС-20” загварын автомашин шатаж, ойр орчимд нь байсан дөрвөн машин ГАЛД ӨРТЖЭЭ

4
0
“ПРИУС-20”-загварын-автомашин-шатаж,-ойр-орчимд-нь-байсан-дөрвөн-машин-ГАЛД-ӨРТЖЭЭ

Нийслэлийн Баянгол дүүргийн наймдугаар хорооны 16 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 13:22 цагт өгчээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 5 км зам туулан 13:30 цагт тус газар очсон байна. Энэ үед иргэн Г-ийн “Приус-20” загварын автомашин шатсаны улмаас иргэн Ц-ийн “Приус-20” загварын автомашин, иргэн Б-ийн “Приус-41” загварын автомашин, иргэн С-ын “Королла” загварын автомашин, иргэн О-ын “Харриер” загварын автомашин тус тус өртөн шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Г /57 настай эрэгтэй/ хүзүү, нурууны хэсэг бага зэрэг түлэгдсэн байсныг НЯТТ-д шилжүүлэн өгчээ.

LEAVE A REPLY