ЭМЯ: Сүүлийн хоногт 2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

ЭМЯ: Сүүлийн хоногт 2268 хүнээс халдвар илэрч, 11 хүн эндлээ

8
0
ЭМЯ:-Сүүлийн-хоногт-2268-хүнээс-халдвар-илэрч,-11-хүн-эндлээ

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

Сүүлийн 24 цагт 11 295 сорьцод шинжилгээ хийхэд  2268 хүнээс коронавирусийн халдвар илэрчээ. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 95 819 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1404 нь Улаанбаатар хотод, 864 нь орон нутагт илэрчээ. ​Орон нутагт илэрсэн халдварын тохиолдлыг задалбал,

  • Баян-Өлгийд 5
  • Баянхонгорт 131
  •  Булганд 34
  • Говь-Алтайд 24
  • Говьсүмбэрт 25
  • Дархан-Уул аймагт 96
  • Дундговь аймагт 22
  • Дорнодод 47
  • Завханд 43
  • Орхон аймагт 40
  • Өвөрхангайд 31,
  • Сүхбаатарт 37
  • Сэлэнгэд 33,
  • Төв аймагт 98,
  • Увсад 49,
  • Ховдод 32 ,
  • Хөвсгөлд 67,
  • Хэнтийд 50 тохиолдол бүртгэгджээ.

Коронавирусийн халдварын улмаас өнгөрсөн 24 цагийн хугацаанд 42-80 насны 11 хүн нас баржээ. Ковид19-ийн бус шалтгаанаар нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ.

Харин өнгөрсөн хоногт 247 эмнэлгээс, 108 хүн гэрийн хяналтаас гарч, нийт эдгэрсэн хүний тоо 63.945 болж байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 12 145 хүн эмчлүүлж байна. Тэдний 7757 нь хөнгөн, 2993 нь хүндэвтэр, 1169 нь хүнд, 226 нь маш хүнд байна.

LEAVE A REPLY