Эрүүлжүүлэх-байранд-148-иргэн-саатуулагджээ

Өчигдөр буюу энэ сарын 16-нд цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1511 гомдол мэдээлэл  бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1252, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 104, гэмт хэргийн шинжтэй 47 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 75, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 106, хүний биед халдсан 66, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 103, эрүүлжүүлэх байранд хоносон 148, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 82 зөрчил гарлаа.

LEAVE A REPLY