Ё.Басхүү-ДАШТ-ээс-хүрэл-медаль-хүртлээ
Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгарын Будапешт хотод зохиогдож буй 2021 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр эмэгтэйчүүдийн -52кг, эрэгтэйчүүдийн -66кг жинд ОУХМ Л.Сосорбарам, ОУХМ Б.Хорлоодой, ОУХМ Г.Хэрлэн, ОУХМ Ё.Басхүү нар зодоглолоо.

Тэднээс Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Японы бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Францын бөхийг ялж хүрэл медалийн төлөө хүч үзэн ялалт байгуулсан юм. Харин Л.Сосорбарам дэлхийн аваргын шагналт 7-р байрт шалгарлаа.

Хоёр өдрийн дараах байдлаар Монгол баг тамирчид 2 хүрэл, 2 шагналт 7-р байр гэсэн амжилтаар 118 орноос 6 дугаар байрт жагсаж байна.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -57кг, эрэгтэйчүүдийн -73кг жингүүдийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас  МУГТ Д.Сумъяа, ОУХМ Ц.Цогтбаатар нар барилдана.

LEAVE A REPLY