Осолд-орсон-иргэнийг-нисдэг-тэргээр-яаралтай-тусламж-үзүүлж, -амийг-нь-аварчээ

Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд орон нутагт өчигдөр осолд орсон иргэнд нисдэг тэргээр эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж,  амийг нь аварлаа.

Одоогоор өвчтөний биеийн байдал хэвийн байгаа аж.

Нисдэг тэргийг 2017 оноос ашиглаж эхэлснээр 100 гаруй км-ын зайтай орших орон нутагт гэмтсэн, осолд орсон иргэнийг 20 минутад эмнэлэгт авчрах, амийг нь аврах боломжтой болжээ.

ГССҮТ-д өнөөдрийн байдлаар 265 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өчигдөр яаралтай мэс засалд 13 хүн орсон бол эрчимт эмчилгээнд 10 хүн эмчлүүлж байна.

LEAVE A REPLY