Зөвшөөрлийн-тухай-хуулийг-хэлэлцэх-Ажлын-хэсэг-шинэчлэгджээ

Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэх Ажлын хэсгийг шинэчлэн байгуулжээ.

Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хууль, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 22 гишүүнээс өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгтгэн нэгдсэн хуралд бэлтгэх ажлыг хэсгийг шинэчлэн байгуулсан байна.

Ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар байгаа бол  ахлагчаар УИХ-ын Х.Ганхуяг ажиллана. Шинээр бүрдсэн ажлын хэсэг дээрх хуулийн төслүүдийг тус тус нэгтгэн Нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулна. 

МҮХАҮТ-аас Ковидын дараах эдийн засгийн “Их сэргэлт” санаачилгыг дэвшүүлсэн. Уг санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуулийг батлан гаргаж, зөвшөөрлийн тоог цөөлөх, зөвшөөрөл олгох үйл явцыг хялбаршуулах, ил тод болгох санал гаргаж, УИХ, Засгийн газарт хүргүүлсэн юм.

Танхимын зүгээс Зөвшөөрлийн тухай хууль эрх зүйн орчинтой холбогдуулан бизнес эрхлэгчдийн саналаа Засгийн газар, УИХ-ын Байнгын хороонд тухай бүрд нь хүргүүлж байсан.

2016 оны байдлаар Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа судалгаа бий.

LEAVE A REPLY